• Home
  • МББСБХ-НЫ ГИШҮҮНЭЭР “СОНО ФИНТЕК” “АЛТАН ЗООС КАПИТАЛ” “ГЭРЭЛ ФИНАНС” ББСБ-УУД ЭЛСЛЭЭ

МББСБХ-НЫ ГИШҮҮНЭЭР “СОНО ФИНТЕК” “АЛТАН ЗООС КАПИТАЛ” “ГЭРЭЛ ФИНАНС” ББСБ-УУД ЭЛСЛЭЭ

МББСБХ-НЫ ГИШҮҮНЭЭР “СОНО ФИНТЕК” “АЛТАН ЗООС КАПИТАЛ” “ГЭРЭЛ ФИНАНС” ББСБ-УУД ЭЛСЛЭЭ

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны гишүүнээр элссэн “Соно финтек” ББСБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Ганбаяр,   “Алтан зоос капитал” ББСБ-ын ерөнхий захирал Д.Ганхүү “Гэрэл финанс” ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Сугарболд нар  Өглөөний кофег хамтдаа уулзалтанд урилгаар хүрэлцэн ирж  салбарын тухай өөрийн санал бодлоо солилцлоо.

Уулзалтаар Холбооны гүйцэтгэх А.Мөнхбаяр Холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн, дүрэм журмын талаар  танилцуулга хийлээ.

Сургалт, Маркетинг хариуцсан менежерүүд МББСБХолбоотой хамтран ажилладаг байгууллагуудын танилцуулга, тэдгээрийн хөнгөлөлт урамшуулал сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэв.  Бидний гэр бүлд нэгдэн орсон ББСБ-уудынхаа нийт хамт олонд нь ажлын өндөр амжилт хүсье. Та бидний цаашдын хамтын ажиллагаа өргөжин тэлэх болтугай.