Эрхэм хүндэт та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэж Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 5-дугаар сарын 14, 15-нд Tiger sport center- ийн /яармагийн гүүрний хойно, ТЭЦ3-н баруун талд/ зааланд явагдах болсон тул та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Нэг. Тэмцээний зорилго
Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны дараа дараагийн тэмцээн уралдаанд баг тамирчидыг бэлтгэх, салбарын ажилчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, спортын ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу шилдэг тамирчдыг нээн илрүүлж, чөлөөт цагаараа хамт олноороо спортоор амьсгалж алжаалаа тайлж, ажлын эрч хүчийг нэмэгдүүлэхэд оршино.
Бүртгэл & Техникийн зөвлөгөөн:
- ББСБ-ууд баг, тамирчдын мэдүүлгийг Загвар 1-ын дагуу бүрэн бэлтгэж, тамирчдын НД-ын лавлагааны хамтаар 2022.05.10-ны дотор Холбооны info@bbsb.mn хаягаар болон ажлын байранд хүргүүлнэ. Загвар 1-т тусгасан баг, тамирчдын мэдүүлэгт цээж зураг болон бусад материалыг бүрэн хавсаргасан байна.
- Тэмцээний техникийн зөвлөгөөн 2022 оны 05 сарын 12-ны өдөрийн өглөө 10.00 цагт Computer Mall-ийн 13 давхарт хурлын зааланд болно. Утас 8009-7007, 95003321
- Тэмцээний техникийн зөвлөгөөнд бүх ББСБ-уудын төлөөлөл оролцоно.
Хоёр. Багуудад тавигдах шаардлага
- Эрэгтэй, эмэгтэй /Багт эрэгтэй 8 тамирчин , эмэгтэй 8 тамирчин 1 дасгалжуулагч нар/ багуудаас бүрдсэн байна
- Холбооны гишүүн ББСБ-ууд дангаараа эсвэл бусад ББСБ-уудтай хамтран эрэгтэй эмэгтэй төрөлд тус бүр 1-2 шигшээ багийг бүрдүүлж оролцоно. Тэмцээнд оролцох ББСБ нь 20-с дээш ажилтантай бол дангаараа, 20-с доош ажилтантай бол 3 ББСБ хамтарч баг бүрдүүлэн оролцох боломжтой.
- Баг тус бүр 6-8 тамирчинаас бүрдэнэ. Баг тус бүр зориулалтын тоглолтын хувцасаар ижилссэн байна. Багийн тамирчид тухайн ББСБ-д үндсэн ажилтан байх бөгөөд доод тал нь 3 сар ажилласан байна. Тэмцээнд оролцож байгаа тамирчидын иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа /эх хувь/ шалгах ба тухайн ББСБ-ын жинхэнэ ажилтанд тэмцээнд оролцох эрх /мандат/ олгоно.
- Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох 1 багийн бүртгэлийн хураамж 300,000 төгрөг байна. Хураамжийг 2022 оны 05 сарын 01-ны дотор дараах дансанд бүрэн төлсөн байна.
Дансны хүлээн авагч: МББСБХ,
Банк: Худалдаа хөгжил банк, дансны дугаар: 499 053 088