“Интеллижент Финанс” ХХК мэдээлэл технологийн компани нь МБСББХ-ны гишүүн байгууллагуудад “iFinance ERP” буюу “Банк Бус Санхүүгийн Байгууллагын цогц суурь” бүтээгдэхүүний танилцууллагыг 2023 оны 02 сарын 8 ны өдөр онлайн хэлбэрээр зохион байгууллагдлаа. Танилцуулгаар “Интеллижент Финанс ХХК”-ны тухай, үйл ажиллагаа бүтээгдэхүүний мэдээлэл, ББСБ-уудад бий болох шинэ боломж, програмын шийдлүүдийг танилцууллаа.Уг цахим уулзалтанд Холбооны гишүүн ББСБ-н 24 төлөөлөл удирдлагууд оролцлоо.
Та бүхэн Интеллижент Финанс ХХК-н ББСБ-н цогц суурь системийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.