• Home
  • Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлэл

Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлэл

Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлэл

Коронавирус /Covid-19-/ын халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй хэдий ч Санхүүгийн зохицуулах хорооноос салбартай холбоотой бодлого шийдвэрийг шуурхай тасалдалгүй гаргах, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаг тухай бүрт нь  шийдвэрлэх зорилгоор ээлжит хуралдааныг цахим хэлбэрээр хуралдуулж ажилласаар байна. Тодруулбал, холбогдох журамд заасан хуваарийн дагуу Хорооны ээлжит хуралдаан энэ жил нийт 24 удаа хуралдахаас өнөөдрийн байдлаар 23 удаад хуралдаад байна. Өнөөдрийн хуралдаанаар  нийт 16 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар мөн “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэ журмын хүрээнд ангиллын нэршлийг олон улсын стандартад нийцүүлж, хугацаа хэтэрсэн өдрөөс хойш иргэн, хуулийн этгээдийн хувьд 30 хүртэл хоногт багтаан эргэн төлөлт хийгдсэн нөхцөлд хэвийн ангилалд бүртгэх, ангилал буурсан активын ангиллыг дээшлүүлэх зэрэг зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан, чанаргүй активт бүртгэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлсэн чухал зохицуулалтыг бий болголоо. Мөн банк бус санхүүгийн байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр санхүүгийн салбарт гарсан томоохон өөрчлөлт, эрсдэлийн ерөнхий түвшинд суурилан эрсдэлийн сангийн хувь хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон доод шаардлагаас багагүй хувь хэмжээгээр өөрчлөн тогтоох боломжтой боллоо.

эх сурвалж:http://www.frc.mn/

Get 30% off your first purchase

X