• Home
  • СЗХ-ны МЭДЭГДЭЛ, ЗӨВЛӨМЖ

СЗХ-ны МЭДЭГДЭЛ, ЗӨВЛӨМЖ

СЗХ-ны МЭДЭГДЭЛ, ЗӨВЛӨМЖ

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн Онцгой Комисс, СЗХ хамтран дараах нэр бүхий 5 чиглэлийн байгууллагуудад Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг олгох ажлыг хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Зөвшөөрөл олгох чиглэлд:

1.    Даатгалын компани;

2.    Даатгалын хохирол үнэлэгч компани;

3.    Банк бус санхүүгийн байгууллага /зөвхөн зээлийн чиглэл/;

4.    Хадгаламж, зээлийн хоршоо;

5.    Албан журмын даатгалын холбоо.

Зохицуулалтын салбарын байгууллагуудад хүргүүлэх зааварчилгаа:

Замын хөдөлгөөнд оролцох QR код бүхий тусгай зөвшөөрөл хэрхэн авах зааварчилгаа:

QR код авах байгууллага нь СЗХ-ны yanjindulam@frc.mn эсвэл nasanbold@frc.mn цахим хаягуудад дараах мэдээллийг ирүүлнэ үү.Үүнд:

1.    Байгууллагын регистрын дугаар;

2.    Байгууллагын нэр;

3.    Тэврийн хэрэгслийн улсын дугаар /тээврийн хэрэгсэл нь тухайн байгууллагын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байх эсвэл тухайн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажилтны өмчлөлийн тээврийн хэрэгсэл байхыг анхаарна уу. Land cruiser 200, 570 маркийн тээврийн хэрэгсэл болон орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгохгүйг мөн анхаарна уу.

4.    Тээврийн хэрэгсэлийн марк.

5.    Зайлшгүй ажиллах шаардлага үүссэн талаарх байгууллагын хүсэлт. Тамгагүй текст хэлбэрээр байж болно.

СЗХ-ны 264444, 261744 утсаар нэмэлт мэдээлэл зөвлөгөө авч болно. 

Хүсэлтээ СЗХ-нд цахимаар хүргүүлсэн бол https://smartcar.mn/ цахим хуудаснаас QR код бүхий зөвшөөрлийг хэвлэж аваарай.

 

Анхаарах зүйлс:

·  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвар хамгааллын дэглэгийг чанд сахиж ажиллах;

·  Боломжит хамгийн бага хүний нөөц, бүрэлдэхүүнээр ажиллах зарчмыг баримтлах;

·  Зөвхөн заасан цагт замын хөдөлгөөнд оролцох зэргийг анхаарна уу.