“Poket” аппликейшнээс санхүүгийн хэрэгцээ шаардлагатай байгаа гэр бүлийн гишүүн болон ойр дотны найз нөхдөө батлан дааж санхүүгийн туслалцаа үзүүлэх эсвэл батлан даалгуулж зээл авах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, батлан даалттай зээл авах боломжийг бүрдүүлжээ. Мөн энэ апп зөвхөн зээлолгоод зогсохгүй бусад төрлийн үйлчилгээг ч нэвтрүүлэн харилцагчиддаа санал болгож буй.
Хөгжиж буй орнуудын бичил санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээг нэвтрүүлэн технологийн дэвшлийг ашиглан иргэдэд үйлчлэх нь тэдний алсын хараа.
“Poket”-ийн хамт олон хормоор хэмжигдэх цаг хугацаатай уралдан технологийн хувьсгал, санхүүгийн салбарын өрсөлдөөн дунд хурдтай ажиллахыг шаарддаг. “Инвескор хэтэвч” банк бус чадварлаг, зөв хамт олныг бүрдүүлэн, бичил санхүүгийн зах зээлд цахим технологийг нэвтрүүлж шинэ бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээг үзүүлсний дүнд богино хугацаанд зах зээлд байр сууриа эзэлсэн хамт олон болжээ.
“МББСБХ”-ноос жил бүр зохион байгуулдаг “Шилдэг ББСБ”-аар аялдаг аялал ийнхүү өндөрлөсөн юм. Шинэчлэлийг хэрхэн хийж болохыг “МББСБХ”-ны шилдэг банк бусууд харууллаа. Аливаа зүйлийг хийхийн тулд жаахан л сэтгэл гаргачихвал амжилтад хүрч болохыг хурцаар гэрэлтэх зургаан тод өнгө харууллаа.
Ирэх жилийн аялал илүү сонирхолтой байна гэдэг итгэж байна. Сүүлийн 20 жил өөрчлөгдөөгүй банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль шинэчлэгдэн найруулагдсанаар шинэлэг бүтээгдэхүүн, шинэчлэгдсэн ББСБ-уудаар аялах биз ээ.