Төв Хөгжил ББСБ-н нэрэмжит Оюутан Залуучуудын Үндэсний бөхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 4 дэхь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээний зорилго нь үндэсний спортоор дамжуулан хүүхэд залуусын бие бялдрыг сайжруулах, багаар ажиллах үндэсний соёл спортыг дээдлэхэд оршино. Энэ жилийн тэмцээнд Төв аймгийн Баянцагаан, Бүрэн, Заамар, Сэргэлэн, Эрдэнэсэнт, Эрдэнэ, Дэлгэрхаан, Сүмбэр, Батсүмбэр, Аргалант, Зуунмод, Баян-Өнжүүл сумын харьяат оюутнууд оролцож уран мэхийг уралдуулж, золбоо хиймортой сайхан барилдацгаалаа .
1-р байр: Бүрэн сумын харьяат, ХСИС-н 4-р курсын оюутан Т. Пэрлэйжамц ,
2-р байр: Баянцагаан сумын харьяат аварга дээд сургуулийн оюутан , сумын заан Б. Очирсуурь,
3-р байр: Эрдэнэсант сумын харьяат Аварга дээд сургуулийн оюутан Ё.Гэрэлтхишиг нар тус тус байр эзэлж медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнав.