Энэ онд ” Төв хөгжил ” ХХК /ББСБ/-ын үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулан тус компаниаас хэд хэдэн бүтээлч ажлуудыг зохион байгуулж байгаа. Саяхан буюу 2021 оны 11 сарын 19-ний өдөр ” Төв аймаг дахь Банк бус санхүүгийн байгууллагуудын үүсэл хөгжил, тэдгээрийн нийгмийн хөгжил дэхь нөлөөлөл ” сэдэвт онол практикийн бага хурлыг Төв аймгийн Зуунмод суманд зохион байгуулсан нь амжилттай боллоо. Тус онол практикийн бага хуралд Төв аймгийн ЗДТГазрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт,ын ” Төв аймагт Банк, банк бус санхүүгийн байгууллага үүсч хөгжсөн түүх “, Төв аймаг дахь Татварын хэлтсийн орлогын эдийн засагч Э.Энх-Амарын ” Төсвийн орлогыг бүрдүүлэхэд Банк, ББСБ-уудын оролцоо, нийгэмд эзэлж буй байр суурь” , Төв аймгийн ЗДТГазрын статистикийн хэлтсийн дарга Ж.Отгончулууны ” Банк, ББСБ-уудын статистик мэдээнд хамрагдалт, зээлийн хүүгийн бууралт” , Төв аймаг дахь НДХэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитийн албаны дарга Т.Чинзоригийн ” Төв аймаг дахь Банк, ББСБ-уудын Нийгмийн даатгалд хамрагдалт, шимтгэл төлөлтийн тооцоо, тайлан “, МББСБХолбооны Гүйцэтгэх захирал А.Мөнхбаярын ” Монгол улсад ББСБ-ууд үүсч хөгжсөн түүх, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл ” Зуунмод сумын ИТХ-ын дарга Г.Мөнхбадралын ” Банк, ББСБ-ын үйлчилгээ Зуунмод сумын иргэдийн амьдралд ” сэдэвт илтгэл , ” Төв хөгжил ” ББСБ-ын Гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаагийн ” Төв аймагт ББСБ үүсч хөгжсөн нь ” сэдэвт илтгэлүүд олны сонирхолыг татсан, олон жилийн судалгаа, тоо баримтан дээр үндэслэн тодорхой үнэлэлт дүгнэлтийг өгсөн , нийгмийн хөгжилд ББСБ-уудын гүйцэтгэж буй үүрэг, эзэлж буй орон зайг тодорхойлсон сайхан арга хэмжээ болсон нь олны талархалыг хүлээсэн сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд бэлтгэл сайтай илтгэлүүдээрээ оролцсон илтгэгчиддээ, уг онол практикийн бага хуралд идэвхтэй оролцсон нийт иргэддээ гүн талархалаа илэрхийлье. Монголчууд бид аль болохоор хоорондоо ойлголцож, хүчээ нэгтгэж чадвал ямар үр дүнд хүрч чаддагийн нэгээхэн илрэл байлаа гэж үзэж байна.