Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны Удирдах Зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар Холбооны 2021 оны санхүүгийн төлөвлөгөө, 2022 оны үйл ажиллагаа, маркетинг, сургалтын төлөвлөгөөг танилцуулав. Өнөөдрийн хурлаар танилцуулсан төлөвлөсөн үйл ажиллагаанд Удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж бүх гишүүдийн хурлаар танилцуулж батлуулах юм. Хуралд идэвхтэй оролцсон УЗ ийн гишүүддээ талархлаа илэрхийлье.