Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны Удирдах Зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар хороодууд зорилгоо танилцуулж 2022 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг эхний байдлаар хэлэлцэнэ санал солилцсон. Түүнчлэн Репо зээлийн төслийн танилцуулгыг Мони Маркет Фанд ХХК хийлээ. Хурлын төгсгөлд Гүйцэтгэх захирал А.Мөнхбаяр ББСБ-ын “Цэцэрлэгт Хүрээлэн” байгуулах төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж хуралд оролцсон гишүүдийн дэмжлэгийг авсан. Уг хуралд Хяналтын Зөвлөл гишүүн оролцож Удирдах Зөвлөл, холбооны ажлын албан Хяналтын Зөвлөлөөс гаргасан санал, зөвлөмжийг танилцууллаа. Хуралд идэвхтэй оролцсон УЗ ийн гишүүддээ талархлаа илэрхийлье.