• Home
  • ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МББСБХолбооны Ерөнхийлөгч З.Алтанзул, Мони Маркет Фанд ХХК-н Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Цолмон нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь Банк бус санхүүгийн байгууллагуудын олгож буй зээлийн хүүг бууруулах дунд хугацааны нэгдсэн зорилгын хүрээнд Мони Маркет Фанд ХХК-ийн цахим платформд суурилсан Репо зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, цаашлаад Монгол Улсын банкны бус санхүүгийн салбарт Мөнгөний захыг үүсгэхэд оршино.

Хамтын ажиллагаа нь банк бус санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд санал гаргах, тэдгээрийг шийдвэрлэх, харилцан дэмжлэг үзүүлэх зарчим дээр үндэслэх юм.

Тус арга хэмжээнд урилгаар СЗХ-ны ББСБ газрын дарга Б.Итгэлсүрэн, МББСБХолбооны удирдах зөвлөлийн гишүүд болон Холбооны гишүүн ББСБ-н төлөөллүүд оролцлоо.