• Home
  • ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо болон Санхүүгийн боловсрол HUB ТББ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго: Талууд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн банк бус санхүүгийн салбарын шаардлагад нийцсэн хүний нөөцийг чадавхижуулан хөгжүүлэх замаар Монгол Улсын нийгэм, эдийн засагт гарч буй их хэмжээний үргүй зардлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах, комплаенсийн ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг сайжруулах, улмаар санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах урьдач нөхцөлүүдийг бүрдүүлэх шаардлагын дагуу банк бус санхүүгийн байгууллагуудын гишүүний эрх ашгийг хамгаалах холбоо, мэргэжлийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, сургалтын чанар чансааг дээшлүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулав.