• Home
  • ӨГЛӨӨНИЙ КОФЕГ ХАМТДАА УУЛЗАЛТАНД ХОЛБООНЫ ШИНЭ ГИШҮҮН ББСБ-УУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

ӨГЛӨӨНИЙ КОФЕГ ХАМТДАА УУЛЗАЛТАНД ХОЛБООНЫ ШИНЭ ГИШҮҮН ББСБ-УУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

ӨГЛӨӨНИЙ КОФЕГ ХАМТДАА УУЛЗАЛТАНД ХОЛБООНЫ ШИНЭ ГИШҮҮН ББСБ-УУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны гишүүнээр элссэн “Энт Кредит Инвестмент” ББСБ-ын Ерөнхий захирал С.Энхбаяр,   “Монголиан Файненшил Партнерс”  ББСБ-ын зээлийн эдийн засагч Л.Сэлэнгэ  нар  Өглөөний кофег хамтдаа уулзалтанд урилгаар хүрэлцэн ирж  салбарын тухай өөрийн санал бодлоо солилцлоо.

Уулзалтаар Холбооны гүйцэтгэх А.Мөнхбаяр Холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн, дүрэм журмын талаар  танилцуулга хийлээ.

Сургалт, Маркетинг хариуцсан менежерүүд МББСБХолбоотой хамтран ажилладаг байгууллагуудын танилцуулга, тэдгээрийн хөнгөлөлт урамшуулал сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэв.  

Бидний гэр бүлд нэгдэн орсон ББСБ-уудынхаа нийт хамт олонд нь ажлын өндөр амжилт хүсье. Та бидний цаашдын хамтын ажиллагаа өргөжин тэлэх болтугай.

“ЭНТ КРЕДИТ” ББСБ

“МОНГОЛИАН ФАЙНЕНШИЛ ПАРТНЕРС” ББСБ

“ХААН МОНГОЛ” ББСБ

“МӨНХ-ОРШИХ КАПИТАЛ” ББСБ

 “УЛААНБААТАР КРЕДИТ” ББСБ

“БУЛЛ КАПИТАЛ” ББСБ

“ЮНАЙТЕД ФИНАНС” ББСБ

“ЦЭН КРЕДИТ” ББСБ

“ХОС ФИНАНС” ББСБ

“ЭРХТ ПРОГРЕСС” ББСБ

“ДИ ЭМ ФИНАНС” ББСБ

“ГОЛДЕН НЬЮ ФИНАНС” ББСБ

“САМ НОР” ББСБ

“ДАНИСТА ТРЕЙД” ББСБ-УУДДАА

ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЬЕ. ТА БҮХНИЙ АЖИЛ ҮЙЛС ӨӨДРӨГ, АМЖИЛТ БҮТЭЭЛ ИХ, АШИГ ОРЛОГО ТАНЬ АРВИН БАЙГ.