Энэ удаагийн кофетой уулзалтаар Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо – Капитрон Банктай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Банк Бус Санхүүгийн Байгууллагуудад үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээ”-ний талаар ярилцаж санал солилцлоо.
Уулзалтанд МББСБХолбооны гүйцэтгэх захирал А.Мөнхбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн С.Амартүвшин, болон Трастфинанс ББСБ, Ивээл инвест ББСБ-н удирдлага, менежерүүдийн төлөөлөл оролцлоо.
Капитрон банкийг төлөөлж байгууллагын зээлийн хэлтсийн захирал У.Наранбаяр цахим банкны хэлтсийн захирал Х.Оюунгэрэл, байгууллагын харилцааны хэлтсийн менежер Б.Батхуяг нар ББСБ-уудад үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.