• Home
  • ӨГЛӨӨНИЙ КОФЕГ ХАМТДАА УУЛЗАЛТ БОЛЛОО

ӨГЛӨӨНИЙ КОФЕГ ХАМТДАА УУЛЗАЛТ БОЛЛОО

ӨГЛӨӨНИЙ КОФЕГ ХАМТДАА УУЛЗАЛТ БОЛЛОО

Өнөөдрийн зочноор “Мони Маркет Фанд” ХХК-н гүйцэтгэх захирал Г.Батжаргал хүрэлцэн ирж Money market, актив пассивын удирдлага, байгууллагын үйл ажиллагааны тухай сонирхолтой яриа өрнүүллээ.

Монголын анхны мөнгөний захын платформ нь богино хугацааны хөрөнгөө удирдах, банкны бус санхүүгийн байгууллагуудын богино хугацааны мөнгөн хөрөнгийн хэрэгцээтэй болон илүүдэлтэй талуудыг нэгдсэн платформын тусламжтай холбож, санхүүгийн хэрэгцээг хангах үйл ажиллагаа явуулж байгаагаар давуу талтай. Мөнгөний захын анхны арилжаа 2021 оны 12 сарын 21-ны өдөр амжилттай явагдаж одоогийн байдлаар энэхүү цахим платформд 30 гаруй байгууллагатай хамтран ажиллах гэрээг үзэглэж үйл ажиллагаа өргөжин тэлсэн байна. Уулзалтын төгсгөлд Монголын анхны мөнгөний захын платформд Холбооны гишүүн ББСБ-уудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байна гэдгээ “Мони Маркет Фанд” ХХК-н гүйцэтгэх захирал Г.Батжаргал дурдсан.

Өглөөний кофег хамтдаа уулзалтанд “Мони Маркет Фанд” ХХК-н гүйцэтгэх захирал Г.Батжаргал, “Дарь Финанс” ББСБ гүйцэтгэх захирал С.Лхагвадорж, “ТДБ капитал” ХХК дэд захирал н.Энхбат, бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсье.