Энэ удаагийн кофетой уулзалтанд Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд болон ажлын албаны бүрэлдэхүүн оролцлоо.
Холбооны гүйцэтгэх захирал А.Мөнхбаяр “ББСБ-ийн Цэцэрлэгт Хүрээлэн” байгуулах ажлын зураг, үйл ажиллагааны бэлтгэл явцыг танилцуулав.
Үйл ажиллагааны явцын хувьд “Топкад” ХХК- аар геодези,талбайн хэмжилтийн зураглал, “Пентаграм архитектур” ХХК- аар ажлын нарийвчилсан 3D зураг болон видео бичлэгийг хийлгээд байна.
Уулзалтаар Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүд өөрсдийн санал бодлоо хуваалцаж, ажлын нарийвчилсан зурагны төсвийг гаргасан болон үйл ажиллагаанд идэвхитэй оролцож буй ББСБ-ууд мод тарих, тохижуулах талбайны сонголтоо хийлээ. “Минж үржүүлгийн газар”-т “Цэцэрлэгт хүрээлэн” байгуулан, мод тарих, минжний байгаль орчинд нөлөөлж буй эерэг талууд болон байгальд гүйцэтгэх үндсэн үүргийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах болон бусад ажлуудаар Холбоотойгоо хамтран ажиллахыг гишүүн ББСБ-ууддаа уриалж байна. Өнөөдрийн кофетой уулзалтанд идэвхитэй оролцсон нийт гишүүддээ талархал илэрхийлье.