Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоонд гишүүнээр элссэн ББСБ-уудын удирдлага, төлөөллүүд “Өглөөний кофег хамтдаа” уулзалтанд урилгаар хүрэлцэн ирж салбарын болон холбооны үйл ажиллагаатай холбоотой санал бодлоо солилцлоо.
Уулзалтаар МББСБХолбооны гүйцэтгэх захирал С.Жавхлантөгс Холбооны дүрэм, бүтэц бүрэлдэхүүн, хэрэгжүүлж буй ажлууд болон энэ онд зохион байгуулах үйл ажиллаагааны талаар танилцууллаа. Мөн Үйл ажиллагаа, Маркетинг хариуцсан менежерүүд сургалт, олон нийтийн үйл ажиллагаа болон хамтран ажилладаг байгууллагуудын талаарх мэдээллийг хүргэв.
Бидний гэр бүлд нэгдэн орсон ББСБ-уудынхаа нийт хамт олонд нь ажлын өндөр амжил хүсье.