• Home
  • МББСБХ, СЗХ 10 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

МББСБХ, СЗХ 10 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

МББСБХ, СЗХ 10 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Гуравдугаар сарын 04 өдөр: Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд Санхүүгийн Зохицуулах Хорооны Удирдлагуудтай уулзаж “Ковид 19” цар тахал дотоодод дэгдсэнтэй холбоотойгоор  Монгол Улсын засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд ББСБ-ын оролцоог хангах талаар ажил хэрэгч яриаг өрнүүллээ.

Уулзалтанд МББСБХ-ноос Ерөнхийлөгч З.Алтанзул болон Гүйцэтгэх захирал,  Удирдах Зөвлөлийн гишүүд оролцсон бол СЗХ-ноос дэд дарга Т.Цэрэнбадрал,  ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн нар болон  хариуцсан мэргэжлтнүүд оролцсон. Уулзалтаар ББСБ-ыг  жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээлийг олгох болмжтой эсэх, олговол ямар байдлаар оролцох зэрэг асуудлыг ярилцлаа.

 МББСБХ-ны төлөөлөл  жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдэд олгох зээлийн  эх үүсвэр ямар байдлаар гарах талаар тодруулсан бөгөөд арилжааны банкуудын одоо хэрэгжүүлж байгаа схемээр явна гэвэл ББСБ-уудад тийм боломжгүй бөгөөд Засгийн Газар, Сангийн Яам, СЗХ, Монголбанкнаас санхүүгийн эх үүсвэрийг гаргах тохиолдолд ББСБ-ууд  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г дэмжин ажиллах болно. Түүнчлэн ББСБ-уудаар уг зээлийг олговол  хамгийн нүдээ олсон арга хэмжээ байж жижиг дунд, бичил бизнес эрхлэгч нараа бодитоор дэмжсэн бодлого болохыг  цохон тэмдэглэсэн.

Цаашлаад МББСБХ эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг хохирол багатай давахад Засгийн Газар, СЗХ, Монголбанктай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Мөн СЗХ-ны удирдлагууд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээлийг ББСБ-уудаар дамжуулан олгох гарц гаргалгааг хайж ББСБ-уудын төлөөллийг урьж уулзсанд талархаж буйгаа МББСБХ-ны Ерөнхийлөгч З.Алтанзул илэрхийлсэн.

Get 30% off your first purchase

X