• Home
  • 2020 ОНЫ ШИЛДЭГ ББСБ-УУДАД “АЛТАН ОД” ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2020 ОНЫ ШИЛДЭГ ББСБ-УУДАД “АЛТАН ОД” ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2020 ОНЫ ШИЛДЭГ ББСБ-УУДАД “АЛТАН ОД”  ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны “Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй ББСБ” болсон Гялс Кредит ББСБ-ынхаа шагналыг гардууллаа. Монгол Улс “Ковид 19” цар тахалаас болж эдийн засгийн хувьд багагүй бэрхшээл амсаад байгаа хэдий ч та бүхэн шилдэг байж системийн хэмжээнд харилцагч, ард иргэдэд санхүүгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг гарган хүргэж бусдыгаа манлайлж чадлаа. “Гялс Кредит” ББСБ-ынхаа нийт ажилтнуудад нь өндөр амжилт, өөдрөг амьдралыг дахин дахин хүсье. Ашиг орлого нь арвин байг.

Шилдэгийн шилдэг ББСБ” Инвескор ББСБ, “Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй ББСБ” Инвескор Хэтэвч ББСБ-ынхаа шагналыг гардууллаа. Монгол Улс “Ковид 19” цар тахалаас болж эдийн засгийн хувьд багагүй бэрхшээл амсаад байгаа хэдий ч та бүхэн шилдэг байж системийн хэмжээнд бусдыгаа манлайлж чадлаа. Нийт ажилтнуудад нь өндөр амжилт, өөдрөг амьдралыг дахин дахин хүсье. Ашиг орлого нь арвин байг.

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны “Шилдэг санхүүгийн хүртээмжтэй ББСБ” болсон Централ Капитал ББСБ-ынхаа шагналыг гардууллаа. Монгол Улс “Ковид 19” цар тахалаас болж эдийн засгийн хувьд багагүй бэрхшээл амсаад байгаа хэдий ч та бүхэн шилдэг байж системийн хэмжээнд харилцагч, ард иргэдэд санхүүгийн хүртээмжийг бусдаасаа илүүтэй хүргэн манлайлж чадлаа. “Централ Капитал” ББСБ-ынхаа нийт ажилтнуудад нь өндөр амжилт, өөдрөг амьдралыг дахин дахин хүсье. Ашиг орлого нь арвин байг.

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны “Шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ББСБ” болсон Газар Капитал Партнерс ББСБ-ынхаа шагналыг гардууллаа. Монгол Улс “Ковид 19” цар тахалаас болж эдийн засгийн хувьд багагүй бэрхшээл амсаад байгаа хэдий ч та бүхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүндийг хүнд бэрхийг бэрх гэлгүйгээр улс орондоо нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг зохион байгуулан хийж бусдыгаа манлайлж чадлаа. “Газар Капитал Партнерс” ББСБ-ынхаа нийт ажилтнуудад нь өндөр амжилт, өөдрөг амьдралыг дахин дахин хүсье. Ашиг орлого нь арвин байг.