• Home
  • КОМПЛАЕНСЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХНЫ ХУРАЛ БОЛЛОО

КОМПЛАЕНСЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХНЫ ХУРАЛ БОЛЛОО

КОМПЛАЕНСЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХНЫ ХУРАЛ БОЛЛОО

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны дэргэдэх “КОМПЛАЕНСИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ”-ийн анхны хурал 2022 оны 03-р сарын 15-ны өдөр 16:00 цагт Санхүүгийн зохицуулах хорооны хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Мэргэжлийн зөвлөлийн хурлаар дараах сэдвээр танилцуулга хийж санал бодлоо солилцов.

Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, КМЗөвлөлийн үүсгэн байгуулагч Д.Цолмон: Комплаенсын мэргэжлийн зөвлөл байгуулах шаардлага,  зорилго,  зорилго болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл.  

СЗХ, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн: Санхүүгийн Зохицуулах Хорооноос Банк Бус Санхүүгийн Байгууллагуудад чиглэсэн хэрэгжүүлж буй бодлогын талаар.

Корпорацийн санхүү, Эдийн засаг, эрх зүй судлалын төвийн захирал З.Нарантуяа: Санхүүгийн байгууллагуудын эдийн засаг, эрх зүйн асуудал, комплаенсын ач холбогдол.

КМЗ дарга Б.Нямжаргал, КМЗ дэд дарга С.Амартүвшин: Комплаенсын сарын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллэл өглөө.

Уг хуралд танхимаар 36 хүн, цахим буюу zoom meeting-ээр 34  ББСБ төлөөлөл оролцлоо.

2022 оны 3-р сарыг Комплаенсийн сар болгож байгаатай холбоотой сургалтуудыг зарлах, мэдээллүүдийг доорх Facebook группээр дамжуулж явуулах тул та бүхэн грууптээ идэвхтэй нэгдээрэй.

https://www.facebook.com/groups/2404190639723572