• Home
  • ӨГЛӨӨНИЙ КОФЕГ ХАМТДАА УУЛЗАЛТ БОЛЛОО

ӨГЛӨӨНИЙ КОФЕГ ХАМТДАА УУЛЗАЛТ БОЛЛОО

ӨГЛӨӨНИЙ КОФЕГ ХАМТДАА УУЛЗАЛТ БОЛЛОО

Өнөөдрийн зочноор “Пентаграм архитектур” ХХК-н захирал Э.Анхбаяр оролцож “ББСБ-ийн Цэцэрлэгт Хүрээлэн” байгуулах ажлын зураг танилцуулж 2 тал санал солилцлоо. 

Үйл ажиллаааны хувьд МББСБ Холбооны  гишүүн байгууллагууд нэгдэж, Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа “Минж үржүүлгийн газар”-т “Цэцэрлэгт хүрээлэн” байгуулан, мод тарих, минжний байгаль орчинд нөлөөлж буй эерэг талууд болон байгальд гүйцэтгэх үндсэн үүргийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах болон бусад ажлуудаар хамтран ажиллахаар болсон. Энэхүү үйл ажиллагааны зураг төслийн гүйцэтгэлийг “Пентаграм архитектур” ХХК хариуцан ажиллаж байгаа ба зураг төсөл 80%-ийн гүйцэтгэлтэй явж байна. 

Зураг төслийн төлөвлөгөөнд:

  • Хүүхдийн тоглоомын талбай 
  • Усан оргилуур 
  • Хиймэл цөөрөм 
  • ББСБХолбооны лого бүхий хөшөө
  • Унадаг дугуйн зам 
  • Явган хүний зам 
  • Мод, цэцэрлэгжүүлэлт багтсан байна. Ирэх 7 хоногт Холбооны гишүүддээ 3D бичлэгээр танилцуулга хүргүүлэхээр боллоо. Өглөөний кофег хамтдаа уулзалтанд урилгаар хүрэлцэн ирсэн  “Пентаграм архитектур” ХХК-н захирал Э.Анхбаяр танд талархал илэрхийлье.