Санхүүгийн зохицуулах хороо Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран долоо хоног тутам “Санхүүгийн зах зээлийн цаг” радио нэвтрүүлгийг хүргээд багагүй хугацаа болж байна. Нэвтрүүлгийн энэ долоо хоногийн зочноор Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн оролцож “Саарал жагсаалт” ба мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд Санхүүгийн зохицуулах хорооноос явуулж буй бодлого, зохицуулалтын үйл ажиллагааны талаар ярилцлага өглөө.