МББСБХолбооноос 06-р сарыг “Санхүү технологийн сар” гэж зарласантай холбогдуулан тус хорооноос гишүүн ББСБ-уудад зориулсан “Финтекийн хөгжил ББСБ-д нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд финтек салбарт үйл ажиллагаагаа явуулж буй ББСБ-ын туршлага судлах онлайн танилцуулгыг зохион байгууллаа. Энэ удаагийн туршлага солилцох онлайн хурлаар Соно финтек ББСБ-ын SONO зээлийн апп /зээлийн үйл ажиллагаа апп-ын талаар танилцуулж нийт 79 ББСБ-ын төлөөлөл оролцлоо. Танилцуулгыг сонирхолтой хийж, асуултад маш дэлгэрэнгүй хариулт өгсөн “СоноФинтек” ББСБ-ын Санхүүгийн шинжээч Д.Баярцогтдоо талархлаа илэрхийлье.