“ZEELME -ЗЭЭЛИЙН СУПЕРМАРКЕТ”-ЫН ЦАХИМ ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
“Дижитал Кредит” ХХК-ийн ББСБ-уудад зориулсан зээлийн маркетплейс платформ “ZEELME-зээлийн супермаркет”-ын цахим танилцуулга уулзалт 2023 оны 3 сарын 16 ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Танилцуулгыг “Дижитал Кредит” ХХК-ийн захирал Д.Болор-Эрдэнэ Zeelme платформын ажиллах бүтэц, зээлийн процесс, зээлийн бүтээгдэхүүн, шийдэл, дижитал банк платформын бүрдэл, системийн давуу талаар мэдээлэл хийж, оролцож буй ББСБ-н төлөөлөл сонирхсон асуултандаа хариулт авлаа.
“ZEELME-зээлийн супермаркет” нь 10 гаруй санхүүгийн байгууллага 100 гаруй мерчант байгууллагыг нэгтгэсэн зээлийн маркетплейс платформ юм.