• Home
  • Холбооны товч танилцуулга

Холбооны товч танилцуулга

ХОЛБООНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо(МББСБХ) нь 2002 онд үүсгэн байгуулагдсан ба ББСБ-уудыг сайн дураар гишүүнчлэлдээ нэгтгэсэн, ардчилсан засаглалтай, бие даасан, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
МББСБХ нь сүүлийн 18 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, тогтвортой явуулж ирсэн ба гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хүсэл зоригийг төрийн эрх барих байгууллагын өмнө төлөөлөх, гишүүдийг зөвлөмж мэдээллээр хангах, боловсон хүчнийг сургах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, олон нийтэд сурталчлах, хууль хяналтын байгууллага, гадаад дотоодын харилцагч түншүүдтэй хамтран ажиллах, ББСБ-ын салбарыг хөгжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.
Холбооны нийт гишүүд нь 2019 оны байдлаар салбарын нийт активын 65% нийт зээлийн 71% зээлдэгчдийн 86%, нийт салбарын ажиллагсдын 62%- ийг эзлэж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын санхүүгийн зах зээлд эзлэж буй ББСБ-ын салбарын байр суурийг улам бэхжүүлэн хөгжүүлэх, олон улсын түвшинд гарган үйл ажиллагааг өргөжүүлэх замаар Монгол улсын нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг улам дээшлүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, бичил болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидэдбодит дэмжлэг үзүүлэхэд оршино.


АЛСЫН ХАРАА

Хүчирхэг бичил санхүүгийн үйлчилгээ болон түншлэлийн нэгдмэл байдлаар иргэдийн орлогыг нэмэгдүүлж, Монгол орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулна.

ЗОРИЛТ

ББСБ-уудын хууль ёсны эрх, нийтлэг ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах, эрх бүхий байгууллагын өмнө төлөөлөх
ББСБ-уудыг гадаад, дотоодын банк, санхүүгийн салбарын холбогдолтой төрөл бүрийн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, ББСБ-уудын дундын мэдээллийн зохих санг буй болгох
ББСБ-уудын үйл ажиллагаа, нийгэмд оруулж буй хувь нэмрийг сурталчилах, олон нийтэд таниулах
ББСБ-уудын ажилтнуудыг сургах, боловсон хүчнийг чадавхижуулах
ББСБ-ын үйл ажиллагааны стандартуудыг тогтоож хөгжүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

• Гишүүдийн хууль ёсны эрх, нийтлэг ашиг сонирхолыг хуулийн хүрээнд төлөөлөн хамгаалах- Салбарын стратеги, бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж ажиллах
• Төрийн болон олон улсын байгууллага, бусад холбогдох этгээдтэй хамтран ажиллах
• Гишүүн байгууллагын ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинар, уулзалт
• Төрийн болон Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах
• Санхүүгийн салбарын холбогдолтой төрөл бүрийн мэдээллээр хангах,
• Мэдээллийн зохих санг буй болгох
• Гишүүн байгууллагын үйл ажиллагаа, нийгэмд оруулж буй хувь нэмрийг сурталчилах, олон нийтэд таниулах.

Get 30% off your first purchase

X