"Цэцээ гүн - 2016" явган аялалд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 9-р сарын 13, Мягмар гариг, 11:32

"Цэцээ гүн - 2016" явган аялалд урьж байна.

Монголын ББСБ-уудын Холбооноос ББСБ-уудынхаа ажилтануудын дунд "Цэцээ гүн 2016" явган аялалыг гурав дахь жилдээ уламжлал болгон 2016 оны 9 дүгээр сарын 24-ны Бямба гаригт зохион байгуулахаар боллоо.

Аялал: Улаанбаатар – Манзушир чиглэлд нэгдсэн унаагаар, Манзушир – Цэцээ гүн чиглэлд хөгжөөнтэй, буухиа тэмцээнтэй, өрсөлдөөнтэйгээр алхах хөтөлбөрийн хүрээнд явагдана.

АНХААРАХ: Аялалд оролцогчид 2016.09.24-ны өглөө 8:00 цагт Драммын театрын урд талбайд цугларна. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан өдрийн хоол, уух зүйлс, хөнгөн дулаан хувцасаа тус бүрдээ бэлтгэж явна. Холбооноос нэгдсэн унаагаар үйлчлэх тул оролцох хүний тоо, багийн ахлагчийн утас зэргийг 9999-8770 утсанд бүртгүүлнэ үү. (үнэ төлбөргүй) Аялалд эхний 200 оролцогчийг бүртгэх тул бусад ББСБ-ууддаа боломж олгох үүднээс аялалд оролцох хүнийхээ тоог эцсийн байдлаар 2016.09.20-ны дотор өгнө үү.


Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 10-р сарын 08, Бямба гариг, 05:16
 

Гишүүний хэсэг