Бага олимпийн наадмын техникийн зөвлөгөөн 2017.10.12-нд болно.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 10-р сарын 11, Лхагва гариг, 04:01

Бага олимпийн наадмын техникийн зөвлөгөөн 2017.10.12-нд болно.

МББСБХолбооны 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Анхдугаар - Бага олимпийн финалын хэсгийн тэмцээнүүд 2017.10.14-нд British school of Ulaanbaatar сургуулийн спорт зааланд болно. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2017.10.12-нд 16.00 цагаас МББСБХолбооны байранд болно.

Техникийн зөвлөгөөнд багийн ахлагчид болон ББСБ бүрээс нэг төлөөлөл заавал оролцоно. Техникийн зөвлөгөөнд ирэхдээ бүх тэмцээний бүрэн бөглөж, зураг наасан мэдүүлэг, нийгмийн даатгалын дэвтэрийг авч ирэх ёстойг анхаарна уу.

Тэмцээнд багаар оролцох ба ширээний теннис, шатар, даам, дартсны төрөлд ганцаарчилж оролцох боломжтой.

Тэмцээний удирдамжийг хавсаргалаа. Олимпийн наадамдаа бүх ББСБ-ууд маань идэвхитэй оролцож, нэгэн өдрийг хамтдаа эрүүлээр, нөхөрсөгөөр өрсөлдөхийг уриалж байна. Бүх ББСБ-ууддаа амжилт хүсье.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Бага-олимп-удирдамж-МББСБХолбоо.pdf)Бага-олимп-удирдамж-МББСБХолбоо.pdf 364 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 10-р сарын 11, Лхагва гариг, 04:17
 

Гишүүний хэсэг