ХОЛБООНД ГИШҮҮНЭЭР ЭЛССЭНЭЭР ДАРААХ БОЛОМЖУУДЫГ ЭДЭЛНЭ.
- Холбооны бүх гишүүдийн хуралд оролцож, санал бодлоо илэрхийлэх, Тэргүүлэгч болон Удирдах зөвлөлийг сонгох, сонгогдох
- Холбооноос зохион байгуулж буй сургалтуудад 30-50% хүртэл үнийн хөнгөлөлт
- Гишүүн ББСБ-уудын үйл ажиллагааг олон нийтэд эергээр таниулах нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаанд оролцож нэр хүндээ өсгөх
- СЗХ-ны зохицуулалт үйлчилгээний хөлснөөс жил бүр 10% хүртэл хөнгөлөлт
- Холбоотой хамтран ажилладаг программ хангамжийн компаниудын системийн төрлөөс хамааруулан программ хангамжийн шинэчлэл, өөрчлөлтийг цаг тухай бүрт нь хийлгэх
- Салбарын стратеги бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамтран ажиллаж санал бодлоо тусгах
- Санхүүгийн салбарын холбогдолтой төрөл бүрийн мэдээллээр хангагдах
- Бусад боломжууд /”Алтан Од” оны шилдэг шалгаруулах арга хэмжээ, Аялал, Спорт уралдаан тэмцээн/ оролцох боломжуудтай.
- Байгууллагын лого мэдээ мэдээллүүд Холбооны вэб сайт дээр байрших боломжтой.
ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ЗААВАР:
- Холбооны дүрэм болон гишүүний ёс зүйн дүрэмтэй танилцах
- Гишүүнээр элсэх хүсэлтийг бичгээр илгээх.
- Анкет онлайнаар эсвэл файлаар татаж илгээх
- Гишүүнчлэлийн гэрээ байгуулна.
- Гишүүний хураамж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ББСБ /600.000/ Хөдөө орон нутагт /300.000/ төгрөгийг Холбооны данс болох Худалдаа хөгжлийн банкны /499053088/ шилжүүлэх
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:
- Гишүүнээр элсэх хүсэлт
- Гишүүнчлэлийн анкет, гэрээ
- Байгууллагын гэрчилгээний хуулбар
- Төлбөр төлсөн баримт
- Байгууллагын лого / фонгүй, png файл /