Ашид мэргэн консалтинг фирм ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд “Зээлийн үйл ажиллагаа” сургалтыг…
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Ашид мэргэн консалтинг фирм ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд “Зээлийн үйл ажиллагаа” сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд гишүүн ББСБ-ын зээлийн ажилтнуудад дараах сэдвийн хүрээнд зохион байгуулж, жишээ/кейс ажиллалаа. Үүнд:1. Зээлийн үндсэн ойлголт2. Зээлийн үйл ажиллагаа (харилцагчтай анхны уулзалт, ярилцлага хийж эхлэхээс зээл төлөгдөж дуусах хүртэл бүх үе шат, онцлог ялгаа, анхаарах болон сайжруулах зүйл)3. Эрсдэлийн үндсэн ойлголт4. Зээлийн эрсдэлийн удирдлага5. Кредит рейтинг, скоринг6. Зээлийн багцын хяналт удирдлага7. Анхаарах хандуулах болон чанаргүй зээлтэй ажиллах арга техник Сургалтыг удирдан явуулсан Ашид мэргэн консалтинг фирмийн багш нар болон сургалтанд хамрагдсан ажилтнууддаа талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.