БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧ НАРТ ЗОРИУЛСАН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Банк бус санхүүгийн байгууллагын салбарын нягтлан бодох бүртэлийн орчныг боловсронгуй болгох зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан А/286/528 дугаар тушаалаар “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж, байгууллагад дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам”-ыг баталж, улмаар энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байна. Энэхүү журмыг хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хэрэгжилтийг сайжруулах, нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор банк бус санхүүгийн байгууллагын 158 нягтлан бодогчдод Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой хамтран сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 30-ны өдөр зохион байгууллаа.