МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ САЙН ҮЙЛСИЙН “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ АЯН” НЬ “ОНЦЛОХ АРГА ХЭМЖЭЭ”-ГЭЭР ШАЛГАРЛАА.
- By admin
- In Үндсэн мэдээ
- 0 comment

Жил бүрийн 6 дугаар сарын 14 бол “Цусны донорын дэлхийн өдөр” юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд эрдэнэт хүний амь насыг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг сайн дурын, авлагагүй цусны донорууддаа талархал илэрхийлж, тэднийг алдаршуулдаг уламжлалтай. 2025 онд Цусны донорын дэлхийн өдрийг “Цусаа өгч, Итгэл түгээе: Хамтдаа амьдрал бэлэглэе!” уриан дор тэмдэглэлээ.
“Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч”-Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны сайн үйлсийн “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ АЯН” нь энэ өдөр мөн “Онцлох арга хэмжээ”-ээр тодорч Өргөмжлөлөөр, Маркетингийн менежер Г.Бат-Ирээдүй “Нигүүлсэл” Алтан медалиар шагнуулсныг Та бүхэндээ дуулгахад таатай байна.
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн 7 жилийн хугацаанд “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран “Амьдрал бэлэглэе аян”-ыг жил бүр ТОМ ЗҮРХИЙГ БҮТЭЭЕ уриа дор зохион байгуулж байгаа билээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор Холбооны гишүүн 140 ББСБ-ын 1650 гаруй ажилтан энэхүү аянд оролцон 4677 хүнд АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖЭЭ .
Энэхүү ариун үйл хэрэгт түүчээлэн оролцож, цусаа хандивлан амьдрал бэлэглэсэн гишүүн байгууллагууд, Эрхэм хүндэт донорууд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье .
МББСБХолбоо
You may also like

“ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААН”-ЫГ АРВАН ХОЁР ДОХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
- June 2, 2025
- by admin
- in Үндсэн мэдээ