Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь Ashid Mergen Consulting Firm ХХК-тай сургалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд “Бизнесийн зээлийн эрсдэлийн шинжилгээ” сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд гишүүн ББСБ-ын зээл, эрсдэлийн ажилтнуудад зохион байгууллаа. Сургалтанд оролцогчид энэхүү сургалтаар бизнесийн зээлд хэрхэн эрсдэлийн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх ойлголт, мэдээлэлтэй болж жишээ/кейс ажил ажилласан.
Сургалтыг удирдан явуулсан Ашид мэргэн консалтинг фирмийн багш нар болон сургалтад хамрагдсан ажилтнууддаа талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.