МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МББСБХолбоо, гадаад валютын арилжаа дагнан эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллагуудад зориулсан сургалтыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Улаанбаатар хот, Дорноговь, Төв, Сэлэнгэ аймгийн 60 гаруй ББСБ-ын төлөөлөл хамрагдсан.
Сургалтад СЗХорооны ХШЗГазар, Монголбанкны дэргэдэх СМА, Терроризмтэй тэмцэх зөвлөлөөс сургагч багш нар оролцож, МУТСТ тогтолцоо, мэдээлэх үүрэгтэй этгээдийн чиг үүрэг, Зайны хяналтаар болон МУТСТ чиглэлээрх хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг алдаа дутагдал, цаашид анхаарах асуудал, Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа, Гүйлгээ мэдээлэх үйл ажиллагаа, сэжигтэй гүйлгээг таньж мэдэх, Санхүүгийн хориг арга хэмжээний хэрэгжилт сэдвээр мэдээлэл өглөө.
Сургалтыг удирдан явуулсан сургагч багш нар болон нийт оролцогчиддоо ажлын өндөр амжилт хүсье.




