Алтан од
МББСБХолбоо нь гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилах, оны шилдэг ББСБ болон ажилтныг сонгон шалгаруулах “Алтан од” хэмээх нэр хүндтэй арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны нэрэмжит “Алтан Од 2025” оны шилдэг байгууллагууд

Бичил глобус финанс нь нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн үнэт зарчмуудыг хэрэгжүүлж, нийгэмд бодитой эерэг өөрчлөлт авчрах зорилгоор Байгаль орчин, Хөдөлгөөнт амьдрал, Эрүүл мэндийн чиглэлээр ажиллав. Тухайлбал:
- Иргэн амьдрах орчин нөхцөлөө сайжруулахад бодит дэмжлэг болох зээлийн бүтээгдэхүүний хөгжүүлэлт
- ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох болон манлайллын сургалтууд зохион байгуулав
- Стартапуудад түрээсийн төлбөргүй оффисын орчин, хөнгөлөлттэй санхүүжилт, хөрөнгө оруулалт татах боломж олгох Bichil Innovation Space (BIS) төсөл
- 300 гаруй мод тарьсан ба Мод тарих уриалга гэрэлт самбарууд байршуулав
- УБ хотын 37 байршилд нэгэн зэрэг өрнөх цэвэрлэгээний аян өрнүүлэв
- “Social Impact 2025”-ийн шилдэг нөлөөллийн ажил
- Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжив
- Хорт хавдраа ялан дийлж Монголын тугийг Эверестэд мандуулах зорилгод дэмжлэг үзүүлсэн
- Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд санхүүгийн дэмжлэг
- Эмэгтэй бизнес эрхлэгчдийн дэлхийн чуулга уулзалтын ивээн тэтгэлэг
- Тусгай хэрэгцээт тамирчдын Пара Бочигийн багийн ивээн тэтгэлэг
- Эрүүл ажилтан хөтөлбөр хэрэгжүүлэв
- ӨВ САН – Санхүүгийн соёлын музей байгуулав
- ХӨСҮТ-ийн яаралтай түргэн тусламжид шаарлагатай хүүхдийн тоног төхөөрөмжийг хандивлав.

2025 онд 2 шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн нь банк бус санхүүгийн зах зээлд анхдагч буюу цоо шинэ бүтээгдэхүүн юм.
1-“SONO PAY” цогц шийдэл. Үүнд:
- SONO CREDIT CARD
- GOOGLE PAY
- APPLE PAY
Эдгээр нь Харилцагчдын санхүүгийн хэрэгцээ шаардлагыг цогцоор шийдэх шийдэл, дэлхийн хаана ч апп дах кредит картаа ашиглах боломжийг шинээр нэвтрүүлснээр онцлогтой.
2-“SONO EGG” итгэлцлийн үйлчилгээг мөн нэвтрүүлсэн.

2025 онд худалдаа үйлчилгээний 800 мерчант, 1,300 салбарт төлбөр тооцоо, хуваан төлөх үйлчилгээг үзүүлсэн нь 100%-ийн өсөлттэй байна.
- QR төлбөр тооцооны хувьд Мерчантад бүх банкнаас орлого хүлээн авах боломжийг бүрдүүлж, зах зээлийн хамгийн бага шимтгэлийн нөхцөлөөр Мерчантын төлбөр тооцоог дамжуулж байна.
- Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэв.
- Ард аппликейшнээр дамжуулан санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг Монгол орон даяар хүргэж байна.

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин Ээлтэй Ертөнц ТББ-тай хамтран ажиллав.
- Цахим залиланд өртсөн иргэдэд үйлчлэх Police support zone төвийг Сансарын Имарт худалдааны төвд байгуулав.
- Нэн ховордоод буй минжний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “My Ponji” хөгжөөнт тоглоомыг нэвтрүүлэв.
- “Байгаль орчин, нийгэм засаглал”-ын үр дүнгийн тайлангаа танилцуулав.
- Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хотын төвд түрээсийн дарамтгүйгээр борлуулалтын сувгаа өргөжүүлэх боломж бий болгов.Үүний хүрээнд 8 байгууллагын 216 сая төгрөгийг хэмнэж өгсөн байна.
- Цахим зээлийн платформоор дамжуулан жижиг санхүүгийн байгууллагуудад холбогдох зардлаа хэмнэн зээлийн багцаа нэмэгдүүлэх боломж бий болгов.
- 2025 онд нийгмийн хариуцлагын хүрээн дэх ажлуудад нийт 225 сая төгрөгийг зарцуулсан.

Факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд бизнес эрхлэгчдэд бараа, үйлчилгээний борлуулалтын орлогоо түргэн хугацаанд бэлэн мөнгөжүүлэх, төлбөрийн эргэлтээ сайжруулах шийдлийг тогтвортой хүргэсэн. Тайлант хугацаанд факторингийн үйлчилгээний дүн 10,8 тэрбум төгрөгт хүрч, 63%-ийн өсөлт үзүүлсэн.
Дижитал хөгжил, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын финтек зах зээлд технологид тулгуурлан дараах платформуудыг нэвтрүүлсэн байна. Үүнд:
- Keep аппликэйшн- Хувийн санхүүгийн ухаалаг менежментийн платформ
- Omnicars платформ- Автомашины борлуулалтын дижитал экосистем
- Oracle платформ- Дотоод Хөрөнгө Оруулагчдын Платформ

