САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООТОЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МББСБХолбоо зохицуулагч байгууллагын зүгээс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон тэдгээртэй холбоотой салбарын байгууллагуудын саналыг хүргэх, хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан уулзалтыг 2025 оны 10-р сарын 31-ний өдөр зохион байгуулав.
Уг уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны ББСБГ, ХШЗГ-ын удирдлага, албан тушаалтнууд болон Холбооны Удирдах зөвлөл, банк бус санхүүгийн байгууллагын нийт 100 гаруй төлөөллүүд оролцлоо.
Уулзалтаар СЗХ-ны зүгээс “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-нд орж буй нэмэлт өөрчлөлт, бусад зохицуулалт болон хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудаар нээлттэй санал солилцлоо.










