ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА сургалт боллоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтийн талаарх “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт 2 дахь сургалтыг 2024 оны 09-р сарын 11-ний өдөр Цадиглан фемис солюшинс ХХК-тай хамтран зохион байгууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид “Иргэний процессын хууль” гэх/-д “ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” нэртэй 71 -р бүлгийг 11 шинэ зүйл, 43 шинэ заалт бүхий бодлогын өөрчлөлт оруулсан.
Уг сургалтаар энэхүү хуулийн талаарх ойлголт, шаардлага, эрх зүйн үр дагавар, ач холбогдол,тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг, зарчим, хугацаа,
хэрэг үүсгэх болон процесс ажиллагаа болон шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой мэдлэг мэдээллийг олголоо.
Сургалтыг хамтран зохион байгуулсан Цадиглан фемис солюшинс хуулийн фирм болон сургагч багш нар, оролцогч нартаа талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.