ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
- In Үндсэн мэдээ

Зээлийн мэдээллийг шинэчлэн баталсан JSON протоколын дагуу ЗМҮҮЭ-ээр дамжуулан Монголбанкны ЗМС-д нийлүүлэх шилжилтийн ажлын хүрээнд мэдээлэл нийлүүлэгч нараас зээлийн мэдээллийг нийлүүлэхэд гарч буй хүндрэл, протоколын зарим талбаруудад өөрчлөлт оруулах хүсэлт, шалтгаан зэрэг асуудлаар мэдээлэл солилцох, шаардлагатай зарим мэдээллийг өгөх уулзалтыг Монголбанкны Зээлийн мэдээллийн албатай хамтран 2025 оны 5 дугаар сард зохион байгуулсан билээ.
Энэ удаа “Зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох нөхцөл, шаардлага”-ын төслийн талаар хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00-12:00 цагт зохион байгуулах гэж байна. МБХ, МББСБХ, МХЗХҮХ, банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод, ЗМҮҮЭ-үүдийн төлөөлөлтэй хийх энэхүү хэлэлцүүлэгт Гишүүд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Хэлэлцүүлэгт оролцсоноор зээлийн мэдээллийн лавлагаанд орсон өөрчлөлт, “Зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлэх шинэчилсэн протокол”-ын талаар ЗМҮҮЭ-үүдээс болон Монголбанкны ЗМА-аас хариулт авах боломжтой.
Бүртгэл: Дараах холбоосоор орж 2025 оны 11 дүгээр сарын 18-ны 18.00 цагаас өмнө бүртгүүлнэ үү. Бүртгүүлэх:
Огноо: 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00-12:00 цаг
Байршил: Монголбанкны “В” байрны 5 давхар (зүүн тийш харсан хаалга)
Уулзалтын хөтөлбөрийг хавсаргав.
You may also like

УУЛЗАЛТАНД УРЬЖ БАЙНА
- October 28, 2025
- by admin
- in Үндсэн мэдээ
АЛТАН ОД 2025 ШАГНАЛЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

