
АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ АЯН 7 ДАХЬ ЖИЛДЭЭ
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо уламжлал болсон АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ аяныг “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран 7 дахь жилдээ энэ сарын 22-23-ны өдрүүдэд ТОМ ЗҮРХИЙГ БҮТЭЭЕ уриан дор орон даяар амжилттай зохион байгууллаа.
Энэ оны эхний удаагийн аянд Холбооны гишүүн 20 банк бус санхүүгийн байгууллагын 150 гаруй ажилтан нэгдэж, 450 гаруй хүнийг эмчлэх, тэдэнд амьдрал бэлэглэх их үйлсэд хувь нэмрээ орууллаа. Нийт 7 жилийн хугацаанд давхардсан тоогоор 140 банк бус санхүүгийн байгууллагын 1650 гаруй ажилтан тус аянд оролцож 4677 хүнд АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ ТОМ ЗҮРХИЙГ бүтээсэн байна.
Цусаа хандивласнаар эрүүл мэндээ хянах, калори шатаах, төмрийн илүүдэл, элэг гэмтэхээс сэргийлэх, хорт хавдар, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлийг бууруулах зэрэг олон ач тустай байдаг.
“Амьдрал бэлэглэе” аянд идэвхтэй оролцсон Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Покет ББСБ |
Гэрэл Финанс ББСБ |
Сайн финанс энд трансфер ББСБ |
Транскапитал ББСБ |
Энт Кредит Инвестмент ББСБ |
БСБ Финанс ББСБ |
Есөн шижир инвест ББСБ |
Дарь Финанс ББСБ |
Анлок капитал ББСБ |
Вишнфанд ББСБ |
Кловер ББСБ |
БИД ББСБ |
Начинзаан финанс ББСБ |
Омни капитал ББСБ |
Эн Ви Си ББСБ |
ЛэндМН ББСБ |
Сэнд Эм Эн ББСБ |
Газар капитал партнерс ББСБ |
Сэндли ББСБ |
Сансит Капитал ББСБ |
Энэ намрын ТОМ ЗҮРХИЙГ БҮТЭЭЕ аянаараа дахин уулзацгаая.