“АЛТАН ОД-2024”-ын ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
Гишүүн байгууллагууд болон шилдэг ажилтнуудын салбарт болон МУ-ын нийгэм эдийн засагт оруулсан бодит хувь нэмэр, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан байдал, өндөр ач холбогдол бүхий үүрэг биелүүлсэн зэргийг харгалзан Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны нэрэмжит 2024 оны “Алтан Од”-ын эзэд Шилдэг ББСБ, Шилдэг ажилтнуудыг тодруулахаар нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэллээ.
МББСБХолбооны шагналын удирдамж:
1.1 Банк бус санхүүгийн байгууллагын салбарын байгууллага, түүний ажилтны эрхэлсэн ажлын ололт амжилт, үр бүтээлийг гол шалгуур үзүүлэлт болгохын зэрэгцээ өндөр ёс зүйтэй байж салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмэр тухайлбал харилцагчийг хамгаалах, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, комплейнсыг хэрэгжүүлэх чиглэлээр онцгой амжилт гарган ач холбогдол бүхий үүрэг биелүүлсэн байдал мөн Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцон дэмжсэн байдлыг юуны өмнө харгалзан үзэх зарчмыг баримтална.
1.2 Холбооны гишүүн байгууллага, түүний ажилтан, албан хаагчийг шагналд тодорхойлох, сонгон шалгаруулах, шагнаж урамшуулах асуудлыг Холбооны Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ба нэр дэвшигчдийг шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн онооны нийлбэр болон Удирдах зөвлөлийн үнэлгээгээр үнэлж шалгаруулна.
Холбооны гишүүн байгууллага шагналд тодорхойлох байгууллага, ажилтны тухай дараах баримт бичгийг эх хувиар нь Ажлын албанд хүргүүлнэ.
3.1.1. 1. Шилдэг байгууллагаар шагнуулахад дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
– Байгууллагын албан хүсэлт
– Гишүүн байгууллагын өөрийн тодорхойлолт, танилцуулга
/Тодорхойлолтод байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны голлох санхүүгийн үзүүлэлтүүд (санхүүгийн тайлан хавсаргах), үйл ажиллагаанд нэвтрүүлсэн хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээний тухай тоон баримтууд, шинээр бий болгосон ажлын байрны тоо, хүрсэн үр дүнг тусгасан байна/
– Татварын байгууллагын тодорхойлолт,
– СЗХ-ны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 1 жилийн байдлаар хангасан тайлангийн хариу
– Маягт бөглөж ирүүлнэ./ Шагналын журмын хавсралт-2-байгууллага бөглөх гэсэн маягтаас нэр дэвшиж буй шагналд тавигдах шалгуур үзүүлэлтийг бөглөж файлаар ирүүлнэ. /
3.1.2. 2. Шилдэг ажилтнаар шагнуулахад дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
– Байгууллагын албан хүсэлт
– Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр /зөвхөн ”Оны шилдэг Гүйцэтгэх захирал” шагналд хамааралтай/
– Ажилтны ажил байдлын тодорхойлолт /Тухайн ажилтны сүүлийн 2-5 жилийн ажлын ололт амжилт, үр бүтээл, ажлын гол үзүүлэлт, хүрсэн үр дүнг тусгасан байх/
– Ажилтны анкет /Хавсралт-3-анкет гэсэн маягтыг бөглөнө/
– Хурлын тэмдэглэл
– Ажилтны нийгмийн даатгалын лавлагааг ирүүлнэ.
– Маягт бөглөж ирүүлнэ./ Шагналын журмын хавсралт-1-ажилтны бөглөх гэсэн маягтаас нэр дэвшиж буй шагналд тавигдах шалгуур үзүүлэлтийг бөглөж файлаар ирүүлнэ/
- Материал хүлээн авах хугацаа:2024.11.29-ний 18:00 цагаас өмнө Холбооны байранд эх хувиар нь ирүүлнэ үү.
Шагналын тодорхойлолтод байгууллагын Гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.
Холбооны шагналын журамд өөрчлөлт орсон тул Та бүхэн шагналын журамтай сайтар танилцан шаардлага хангах нэр дэвшигчдийн материалыг бүрдүүлэн байгуллагын албан хүсэлтийн хамт бидэнд ирүүлнэ үү. Хавсралтаар шагналын журам, бөглөх маягт, анкетыг хүргүүлж байна.
Шагналтай холбоотой асууж тодруулах зүйл гарвал 77008380, 88001965, 99058278 дугаараар лавлана уу.
Та бүхэнд амжилт хүсье.