Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амьдрал бэлэглэе” цусаа хандивлах аянг 8 дах жилдээ 2026 оны 04-р сарын 30- 05-р сарын 01-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулах гэж байна.
Тус аянд өнгөрсөн 7 жилийн хугацаанд Холбооны гишүүн давхардсан тоогоор 160 банк бус санхүүгийн байгууллагын 2400 гаруй ажилтан тус аянд оролцон 5427 хүнд АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЭД
байна.
Холбооны гишүүн байгууллагуудынхаа нийт ажилтан, албан хаагч Та бүхэндээ энэ удаагийн “Амьдрал бэлэглэе” цусаа хандивлах аяндаа мөн идэвхтэй оролцож, энэхүү их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахыг дахин уриалж байна.
Орон нутгийн байгууллагуудын хувьд тухай аймаг дах ЦССҮТөвийн салбарт очин “Амьдрал бэлэглэе” цусаа хандивлах аяндаа оролцох боломжтой.
Сайн үйлс бүхэн түм, бумаар аривжин дэлгэрэх болтугай
#Цус сэлбэлт судлалын үндэсний төв
“Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч” Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо


