МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны нэрэмжит шилжин явах цомын төлөөх 15 дахь удаагийн “Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг “Эрч хүч, Эв нэгдэл” уриан дор 2026 оны 05-р сарын 13-17-ны өдрүүдэд Омни Капитал ББСБ-ын хамт олонтой хамтран MCU Sport complex-т амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд 34 байгууллагын 48 баг нийт 480 гаруй тамирчин хурд, хүч, ухаанаа сорин өрсөлдлөө.
Багийн нийлбэр дүнгээр Соно финтек ББСБ шилдгээр шалгарч, шилжин явах
цомын эзэн болсноор ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.
Шагналт байруудыг танилцуулвал:
Эрэгтэй багийн төрөлд
I байр: ОМНИ КАПИТАЛ ББСБ
II байр: СОНО ФИНТЕК ББСБ
III байр: КИНГДОМ ИНВЕСТ ББСБ
Шилдэг тоглогч: ОМНИ КАПИТАЛ ББСБ З.Нямцогт
Эмэгтэй багийн төрөлд
I байр: ЖИ ЭС БИ КАПИТАЛ ББСБ
II байр: СОНО ФИНТЕК ББСБ
III байр: ТУС ФИНТЕК ББСБ
Шилдэг тоглогч: ЖИ ЭС БИ КАПИТАЛ ББСБ М.Ариунзаяа
Тэмцээндээ идэвхтэй оролцсон Холбооны удирдах зөвлөл болон Санхүүгийн зохицуулах хороо мөн гишүүн байгууллагуудын удирдлага, хамт олон Та бүхэндээ баярлалаа.
Тэмцээнийг зохион байгуулагч Омни Капитал ББСБ-ын удирдлага, хамт олондоо нийт гишүүн байгууллагууд, баг тамирчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье
.
Холбооны зүгээс эв санаагаа илүү нэгтгэж, эрүүл мэнддээ анхааран спортоор хичээллэхийг уриалж, ирэх жилийн 16 дахь удаагийн тэмцээнээр амжилтаа улам ахиулахыг хүсье.













