“Тогтвортой хөгжил, ногоон ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус хурал нь оюутнуудын судалгаа, шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх, инновацлаг санааг дэмжих зорилготойгоор 7 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
6 их сургуулиас ирүүлсэн 40 илтгэлээс
шилдэг 20 илтгэл II шатанд шалгарч,
санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын салбар хуралдаанд хэлэлцэгдэв.
• Ц.Номиндарь, М.Давааням, Г.Намуунцэцэг (СЭЗИС, МУИС, Санхүү менежмент-4)
• А.Гантигмаа, О.Эрдэнэцацрал (Мандах Их Сургууль, Санхүү банк-3)
• А.Энхжаргал (Мандах Их Сургууль, Логистик менежмент-4)
• Э.Анжелла, Г.Билгүүн, М.Билгүүнзаяа (СЭЗИС, Санхүүгийн удирдлага-4)
Ногоон хөгжил, дижитал шийдэл, хот төлөвлөлт, хэрэглэгчийн зан төлөв зэрэг орчин үеийн чухал асуудлуудыг хамарсан, шинэлэг агуулгатай байлаа.
бие даан судалгаа хийх чадвар,
шүүмжлэлтэй сэтгэлгээ,
бүтээлч хандлагыг хөгжүүлэх чухал индэр болж чадлаа.


