Хүний нөөц, сургалт хөгжил, байгууллагын хөгжлийн чиглэлээр ажилладаг удирдлага, мэргэжилтнүүдийн “ATD-Asia Pacific Conference & Expo 2026″ олон улсын чуулганд оролцохыг урьж байна. ATD Asia Pacific Conference & Expo” нь хүний нөөц, сургалт хөгжил, байгууллагын хөгжлийн чиглэлээр Ази, Номхон далайн бүсийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг бөгөөд дэлхийн шилдэг илтгэгчид, байгууллагууд болон мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулдгаараа онцлогтой. Хаана, Хэзээ?
Байршил: Тайпэй хот, Тайвань
Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 26–31
Сэдэв: Connected People: Aligning AI and Strategy ЯАГААД ОРОЛЦОХ ВЭ?
Олон улсын шилдэг туршлага, кейс, судалгаануудын үр дүнгээс суралцах
Хүний нөөц, сургалт хөгжил, байгууллагын хөгжлийн чиглэлээр ажилладаг олон улсын мэргэжилтнүүдтэй танилцаж, мэргэжлийн сүлжээгээ өргөжүүлэх
Хиймэл оюун ухаан болон ажиллах хүчний ирээдүйн талаар орчин үеийн дэлхийн чиг хандлагаас суралцах
Монголын банк, санхүүгийн салбарын байгууллагуудын төлөөлөлтэй БСА-ийн нэгдсэн баг болон оролцсоноор харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, салбар доторх уялдаа холбоогоо нэмэгдүүлэх
Ижил чиг үүрэгтэй мэргэжилтнүүдтэй хамт аялж, салбарын дотоод networking хийх, мэдлэг хуваалцах болон хамтын суралцах боломжийг бүрдүүлэх БҮРТГЭЛ: Оролцох хүний мэдээллийг 09-р сарын 11-ний 15:00 хүртэл training@bbsb.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Олон улсын арга хэмжээ
Start Time
12:00 am
October 27, 2026
Finish Time
12:00 am
October 29, 2026

