МББСБХолбоо салбарын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгын хүрээнд ТМЗНийгэмлэгтэй 2023 оны 6-р сарын 22-ны өдөр уулзалт хийлээ.
Тус уулзалтад ТМЗ-ийн Ерөнхийлөгч Г.Алтанзаяа, Гүйцэтгэх захирал Ц.Болормаа болон МББСБХолбооны Ерөнхийлөгч З.Алтанзул, Хяналтын зөвлөлийн гишүүн Г.Ганцэцэг, Гүйцэтгэх захирал С.Жавхлантөгс, Хууль эрхзүйн мэргэжлийн зөвлөл О.Жаргалтхаан, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлөөс Э.Хүрэлтогоо нар оролцон ББСБ-ын салбар дах татварын зарим үйл ажиллагаатай холбоотой асуудлууд, тэдгээрийг хамтран шийдвэрлэх гарц, шийдэл болон хамтын ажиллагааны бусад чиглэлийн талаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо.
МББСБХолбоо