АЛСЫН ХАРАА Монгол Улсын санхүүгийн зах зээлд эзлэж буй ББСБ-ын салбарын байр суурийг улам бэхжүүлэн хөгжүүлэх, олон улсын түвшинд гарган үйл ажиллагааг өргөжүүлэх замаар Монгол улсын нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг улам дээшлүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, бичил болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлэхэд оршино. ЭРХЭМ ЗОРИЛГО Хүчирхэг бичил санхүүгийн үйлчилгээ болон түншлэлийн нэгдмэл байдлаар иргэдийн орлогыг нэмэгдүүлж, Монгол орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулна. ХОЛБООНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь /МББСБХ/ 2002 онд байгуулагдсан ба ББСБ-уудыг сайн дураар нэгтгэсэн, ардчилсан засаглалтай, бие даасан, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. МББСБХ байгуулагдсан цагаас өөрийн эрхэм зорилго, зорилтын хүрээнд төлөвлөсөн ажил, тулгарсан сорилтуудыг амжилттай даван туулж, хамтын ажиллагаагаар засаглалаа хөгжүүлж, тогтвортой хөгжлийн төлөө идэвхийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ДНБ-ийн 7.3 хувийг эзлэж буй салбарын нийт активын 80 гаруй хувийг МББСБХ-ны гишүүн байгууллагууд бүрдүүлж байна. Хамтын ажиллагаа:Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй салбарын үр нөлөөг дээшлүүлэх, төрөөс баримтлах бодлогыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулах:Салбарын холбогдох хууль тогтоомж, шийдвэр, дүрэм, журамд гишүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн тусгуулах чиглэлээр төрийн болон ТББ, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мэргэжлийн зөвлөл:ББСБ-ын нийтлэг эрх ашигтай холбоотой тодорхой чиглэлийн үйл ажиллагаануудад салбарын мэргэжилтнүүдийг татан оролцуулж хамтран ажиллах, санал зөвлөмж гаргах, гишүүн байгууллагуудын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, туршлага хуваалцах, мэдээлэл солилцох чиглэлээр МББСБХ-ны дэргэд Мэргэжлийн зөвлөлүүд ажиллаж байна. Гадаад харилцаа:Гишүүн байгууллагуудыг олон улсын чуулга уулзалт, сургалт, семинарт хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулах, техникийн болон мэдээлэл, арга зүйн туслалцаа, зөвөлгөө авах, улмаар санхүүжилт татах боломжуудыг бий болгох чиглэлээр “Frankfurt school of finance”, ЕСБХБ, ОУСК, АХБ, Микрофинанза рейтинг зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг. Программ хангамж, технологи:Гишүүн байгууллагуудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих зорилгоор гадаад, дотоодын программ хангамжийн компаниудтай хамтран ажилладаг. Удирдах Зөвлөл З.Алтанзул Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч Ц.Бат-Эрдэнэ БИД ББСБ Гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа Төвхөгжил ББСБ Гүйцэтгэх захирал Д.Баясгалан Инвескор ББСБ Гүйцэтгэх захирал С.Мөнхзул Про Кредит ББСБ Гүйцэтгэх захирал Г.Батсүх Тэнгэрлиг Авто Финанс ББСБ Гүйцэтгэх захирал Э.Баттөмөр Мэйн Стрит Финанс ББСБ Гүйцэтгэх захирал Б.Өрнөхжаргал Таван Богд Финанс ББСБ Гүйцэтгэх захирал Г.Булганчимэг Микрокредит ББСБ Гүйцэтгэх захирал М.Бүдбазар Мобифинанс ББСБ Гүйцэтгэх захирал Г.Төгөлдөр Эн Ви Си ББСБ Гүйцэтгэх захирал Г.Сүхбаатар Ардкредит ББСБ Гүйцэтгэх захирал П.Батжаргал Ашид Капитал ББСБ Гүйцэтгэх захирал Хяналтын зөвлөл Ч.Баатар Хяналтын зөвлөл дарга Шийдэл финанс ББСБ Гүйцэтгэх захирал Б.Хуншагай Нэт капитал финанс корпораци ББСБ Гүйцэтгэх захирал Ч.Дэчин-Отгон Үйзэн ивээлт ББСБ Гүйцэтгэх захирал Ажлын Алба С.Жавхлантөгс Гүйцэтгэх захирал О.Цэрэндулам Үйл ажиллагааны менежер Г.Бат-Ирээдүй Маркетингийн менежер үйл ажиллагааны үндсэн чиглэл Төрийн болон олон улсын байгууллага, бусад холбогдох этгээдтэй хамтран ажиллах Гишүүн байгууллагын ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинар, уулзалт. Төрийн болон Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах. Санхүүгийн салбарын холбогдолтой төрөл бүрийн мэдээллээр хангах. Гишүүдийн хууль ёсны эрх, нийтлэг ашиг сонирхолыг хуулийн хүрээнд төлөөлөн хамгаалах Салбарын стратеги, бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж ажиллах Харилцагчдын тоо 95% Нийт актив 77% Нийт зээл 79% Зээлдэгч 86% Бидний амжилтуудМонголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо