“АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” аянд нэгдэхийг уриалж байна.
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амьдрал бэлэглэе” цусаа хандивлах аянг 5 дахь жилдээ 2023 оны 9-р сарын 13,14-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тус аянд өнгөрсөн 4 жилийн хугацаанд Холбооны гишүүн 71 ББСБ-ын 910 ажилтан, албан хаагчид оролцож 3000 хүнд АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖЭЭ.
Холбооны гишүүн байгууллагуудынхаа нийт ажилтан, албан хаагч Та бүхэндээ энэ удаагийн “Амьдрал бэлэглэе” цусаа хандивлах аяндаа мөн идэвхтэй оролцож, энэхүү их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Сайн үйлс бүхэн түм, бумаар аривжин дэлгэрэх болтугай
Цус сэлбэлт судлалын үндэсний төв
“Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч” Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо