• Home
  • Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны шагналын удирдамж

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны шагналын удирдамж

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны шагналын удирдамж

 Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны шагналын удирдамж

“Ковид-19” цар тахал дотоодод  тархаж “Хатуу хөл хорио тогтоосон”-ны улмаас “МББСБХ”-ноос зохион байгуулдаг “Алтан Од” арга хэмжээг энэ жил өнжихөөр болсон хэдий ч уламжлал ёсоор салбарынхаа оны шилдгүүдийг тодруулах  нь зүйтэй гэж үзэж байна. Иймд дараах шагналд нэрээ дэвшүүлж, шилдэгүүдээ тодорхойлон бидэнд илгээнэ үү.

2020 оны  “Шилдэг ББСБ”:

   Актив нь 5 тэрбум төгрөгөөс дээш

  • Оны Шилдгийн шилдэг ББСБ
  • Оны Шилдэг санхүүгийн хүртээмжтэй ББСБ
  • Оны Шилдэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ББСБ
  • Оны Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй ББСБ

Актив нь 5 тэрбум төгрөгөөс доош

  • Оны Шилдгийн шилдэг ББСБ
  • Оны Шилдэг санхүүгийн хүртээмжтэй ББСБ
  • Оны Шилдэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ББСБ
  • Оны Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй ББСБ
  • Оны Шилдэг валют арилжаа эрхлэгч ББСБ

Дээрх номинациудад нэр дэвшүүлэх ББСБ нь дараах материалуудыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материал: 

  1. Шагналд нэр дэвшүүлж байгаа тухай албан тоот
  2. Байгууллагын танилцуулга:

-Үүсгэн байгуулагдсан огноо, салбар, ажилчдын тоо

-Активын болон бусад санхүүгийн үзүүлэлтүүдийг 2019 оны гуравдугаар улирлыг 2020 оны гуравдугаар улиралтай харьцуулсан байдлаар

– Нэрээ дэвшүүлж буй номинацийн хүрээнд хийсэн голлох ажлуудын танилцуулга

– Бусад төрийн болон төрийн бус байгууллагуудаас олгосон шагналын талаарх мэдээлэл

  1. Санхүүгийн тайлан 2020 оны гуравдугаар улирлаар
  2. Татварын тодорхойлолт 2020.09.30-ны байдлаар
  3. Шалгаруулалтын журамд дурьдагдсан үнэлгээг хийхэд шаардлагатай бусад мэдээлэл, баримтууд
  4. Шилдэг ажилтнуудыг банк санхүүгийн салбарт шинийг санаачилсан, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан үр бүтээлтэй ажилласан, баг хамт олноо манлайлсан зэргийг харгалзан үзэж нэр дэвшүүлнэ.

 МББСБХ”-ны шагнал:

  • Оны Шидэг ажилтан
  • Оны шилдэг нягтлан бодогч
  • Оны Шилдэг эдийн засагч
  • Оны шилдэг Салбарын захирал
  • Холбооны Хүндэт жуух бичиг
  • Банк бус санхүүгийн байгууллагын тэргүүний ажилтан

Зохицуулагч байгууллагын шагнал:

  • СЗХ-ны хүндэт жуух бичиг
  • Санхүү банкны тэргүүний ажилтан

Дээрх номинацид нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх материал:

  1. Шагналд нэр дэвшүүлж байгаа тухай албан тоот
  2. Анкет, 3×4 цээж зураг(Загварын дагуу)
  3. Ажил байдлын тодорхойлолт :

-Гол үр дүнгийн үзүүлэлтүүдийг 2020.09.30-ны хүртэлх журамд заасан байдлаар тодорхой дурьдсан байх

  1. Хамт олны хурлын тэмдэглэл
  2. Цахим үнэмлэхний хуулбар
  3. Нэрийн хуудас
  4. НД-ын лавлагаа
  5. Бүтээлийн болон шагналын жагсаалт (Байгаа бол)
  6. Өмнө шагнагдаж байсан бол шагналын хуулбар
  • Шалгаруулалтын журамд дурьдагдсан үнэлгээг хийхэд шаардлагатай бусад мэдээлэл, баримтууд.

Та бүхэн Холбооны шагналын журамтай сайтар танилцан шаардлага хангах нэр дэвшигчдийн материалыг бидэнд ирүүлнэ үү.

Хавсралтаар Шагналын журам, анкет, бүрдүүлэх материалыг хүргүүлж байна.

Та бүхэн холбогдох журам, зааврын дагуу шагналын материалаа 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны дотор  info@bbsb.mn болон nasandelger@bbsb.mn хаягаар  Холбоонд ирүүлнэ үү.

Жич: Шагналтай холбоотой асууж тодруулах зүйл гарвал 88024181, 95003321 утсаар лавлана уу.