• Home
  • МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН НЭЭЛТ ХИЙЖ, МОД ТАРИЛАА

МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН НЭЭЛТ ХИЙЖ, МОД ТАРИЛАА

МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН НЭЭЛТ ХИЙЖ, МОД ТАРИЛАА

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо 20 жилийн ойгоо тохиолдуулан “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д байрлах Холбооны нэрэмжит “Цэцэрлэгт хүрээлэн”-ийн нээлтийн арга хэмжээг 10-р сарын 9-ний өдөр зохион байгуулсан билээ.

Тус арга хэмжээнд МББСБХолбооны Удирдах зөвлөл, гишүүн байгууллагууд, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн байгаль орчны газрын удирдлагууд болон хамт олон оролцож, хамтран 3 төрлийн 1200 мод тарилаа.

МББСБХолбоо 20 жилийн ойгоо угтан нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төлөвлөгөө боловсруулан ажилласан бөгөөд энэ дагуу Нийслэлийн Байгаль Орчны Газартай урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэ хугацаанд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Холбооны гишүүн байгууллагууд 10 жилийн туршид 2 сая 750 мянган мод улс орон даяар тарих амлалт гарган ажиллаж байна.

МББСБХолбооны Ерөнхийлөгч З.Алтанзул нээлтийн үгэндээ “Бид төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтран цогцлоож буй үлгэр жишээ нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийж байна. Манай гишүүн байгууллагууд хамт олноороо өөр өөрийн төгөлийг Монгол Улсын 4 зүг 8 зовхист цогцлоож, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулахад хувь нэмрээ оруулж байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь Холбооны гишүүн багууллагуудын байгаль дэлхийгээ хамгаалах их үйлсийн эхлэлийн цэг нь болж байгаагаараа илүү өндөр ач холбогдолтой болж байна. Бид 2.75 сая мод тарихад оролцсон бүх байгууллагуудаа энэхүү Цэцэрлэгт хүрээлэндээ алдаршуулах болно” гэв.

Энэ үеэр СЗХорооны дэд дарга Т.Цэрэнбадрал “Санхүүгийн зохицуулах хорооны хувьд салбартаа ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг тэлэх ингэснээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Нөгөөтэйгүүр Санхүүгийн зохицуулах хороо “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд салбарынхны оролцоог нэмэгдүүлэх санал санаачлагыг гаргахын зэрэгцээ хамт олноороо 2021 онд 200 орчим мод, энэ намар Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2500 мод тарилаа. Монгол Улс төдийгүй дэлхийн дулаарлын эсрэг олон улсын зорилго зорилтуудад чиглэсэн чухал алхам учраас салбарын нийт байгууллагуудаа ч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж ажиллахыг дахин уриалж байна” гэсэн юм.

СЗХороо болон МББСБХолбоо хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд нийгмийн хариуцлагаа дээдэлж хамтран ажиллах чиглэл орсон байдаг. Үүний хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хамтран ажиллахтай зэрэгцэн банк бус санхүүгийн салбарт ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, “Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлого”-ын зөвлөмжийн хүрээнд ногоон зээлийг нийт багцын дүнгийн 5 хувьд хүргэх зорилго тавин, Ногоон хөрөнгө оруулалтын зохицуулалтын таатай орчин бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна.

МББСБХолбооны ерөнхийлөгч З.Алтанзул хэлсэн үгэндээ “Банк бус санхүүгийн байгууллагууд санхүүгийн үйлчилгээндээ байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж эхлээд байгаа ба цаашид сэргээгдэх эрчим хүч, тогтвортой ус, хаягдлын хэрэглээний салбаруудад зээлийн үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллахад бэлэн байгаа” гэсэн юм.

Энэ арга хэмжээ нь Нийслэлийн ногоон байгууламжийг нэгээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-ийг зорьж ирсэн иргэдэд тав тухтай орчин бүрдүүлж, Туул голын усны сав газрын экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан нэгэн сайхан цэцэрлэгт хүрээлэнг үр хойчдоо хүлээлгэн өгч байгаа үйл хэрэг юм.

Одоогоор тухайн цэцэрлэгт хүрээлэнд нийт 5 төрлийн 1600 ширхэг модыг 60 ББСБ тариж ургуулж байгаа бөгөөд жил бүр уламжлал болон  үргэлжлэх арга хэмжээ юм.

Цэцэрлэгт хүрээлнгийн шав тавих болон нээлтийн арга хэмжээнд нэгдэж хамт олон, гэр бүлээрээ мод тарьсан сайн үйлт Та бүхэндээ МББСБХолбооны нийт гишүүдийнхээ өмнөөс гүнээ талархал илэрхийлье.

Санхүүгийн Зохицуулах хороо
Нийслэлийн Байгаль орчны газар
Транскапитал ББСБ
БИД ББСБ
Хөгжил Финанс ББСБ
Бичил Глобус Финанс ББСБ
Инвескор хэтэвч ББСБ
Кловер ББСБ
ОчирУндраа ОМЗ ББСБ
Кредитех СТМ ББСБ
Газар Капитал Партнерс ББСБ
Хөтөлт Номгон ББСБ
Централ Капитал ББСБ
Сэкюр Финанс ББСБ
АБТС ББСБ
Солонго Капитал ББСБ
ЛэндМН ББСБ
БСБ Финанс ББСБ
Сэндли ББСБ
Микро Кредит ББСБ
Рилайнс ББСБ
Сайн Финанс энд Трансфер ББСБ
Оорцогийн Хөндий ББСБ
Сэнд МН ББСБ
Билэгнасан ББСБ
Их Ирээдүй Капитал ББСБ
Эм Эй Эф ББСБ
Про Кредит ББСБ
Алтанзоос Капитал ББСБ
Улаанбаатар Кредит ББСБ
Ивээл Инвест ББСБ
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо