“БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮ, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД” УУЛЗАЛТ , ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Банкны холбоо хамтарсан “Банкны зээлийн хүү, түүнийг бууруулах арга замууд” уулзалт , хэлэлцүүлэгт боллоо. Уг уулзалтанд бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодыг оролцуулан зээлийн хүүг хэн хэрхэн тогтоодог, тухайн тогтоосон хүүг хэрхэн яаж бууруулах боломжтой болон бусад зээлийн хүү тойрсон асуудлаар нээлттэй хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт МБХ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ “Банкны зээлийн хүүг бууруулах зарим арга хэмжээний тухай” сэдвээр илтгэл тавьж, бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцлоо. Уулзалтад нийт 20 гаруй компаний бизнес эрхлэгчид оролцож, нээлттэй хэлэлцлээ.