28 Feb
БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ
МББСБХолбоо Бүх гишүүдийн ээлжит хурлаа 2024 оны 02 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
2024 онд Холбоо нь “Хариуцлагатай санхүүгийн жил” уриан дор улс орны хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулсан, ёс зүйтэй, тогтвортой салбарыг дэмжих бодлого баримтлах бөгөөд холбогдох үйл ажиллагааг гишүүн байгууллагууд руу болон тэдгээрийн харилцагчид, иргэд рүү чиглүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Холбооны ерөнхийлөгч З.Алтанзул нээлтийн үгэндээ, “2023 онд бид тус бүрийн төрөлжсөн, мэргэшсэн үйлчилгээгээр санхүүгийн салбарт өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж, технологийн дэвшлийг ашиглан харилцагчид бодитой үнэ цэнэ бий болгоод байна. Холбоо нь салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг илүү их бэхжүүлсэн, Мэргэжлийн зөвлөлүүдийн оролцоотойгоор харилцагчийг хамгаалах зарчим, компанийн засаглал, комплаенсийг улам сайжруулах ажлуудад анхаарсан ба 2024 онд гишүүн байгууллагууд болон түнш байгууллагуудын хамт Хариуцлагатай санхүүг дэмжиж хамтран ажиллана” хэмээв.
Бүх гишүүдийн хуралд СЗХ-ны ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн, Ахлах зөвлөх Д.Болдмягмар нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн “Монгол улсад нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлж, ногоон зээлийг дэмжихийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурах гурван талт арга хэмжээнд оролцлоо. Б.Итгэлсүрэн хэлсэн үгэндээ 2023 онд Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч ААН байгууллагын дагаж мөрдөх НББ-ийн, Итгэлцлийн үйлчилгээний, Гадаад валют арилжаа эрхлэх үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих зэрэг журмуудыг Холбооны саналыг тусгаж шинэчлэн баталж, салбарын тогтвортой хөгжлийг дэмжиж ажилласан талаар онцгойлон тэмдэглэж хэллээ. Мөн салбарын нийт хөрөнгийн хэмжээ 34 хувиар өсөж 4.7 их наяд төгрөгт хүрснийг дурьдаад, Холбооны үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж байгаагаа бүх гишүүдэд онцлов.
Хурлаар Удирдах зөвлөлийн гишүүн, Мэйн Стрит Финанс ББСБ-ын ТУЗ-ийн дарга Э.Баттөмөр, Холбооны гүйцэтгэх захирал С.Жавхлантөгс нар 2023 онд Холбоо хэрхэн ажилласан, ямар ахиц дэвшил гарсан хийгээд төлөвлөсөн ажлаа ямар түвшинд хийж гүйцэтгэснээ гишүүддээ тайлагнасан ба Хяналтын зөвлөлийн дарга, Шийдэл Финанс ББСБ-ын гүйцэтгэх захирал Ч.Баатар аудитын тайлан, Холбооны үйл ажиллагаанд хийсэн Хяналтын зөвлөлийн тайланг танилцуулсан бөгөөд гишүүд хангалттай сайн гэж дүгнэв.
Мөн 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг танилцуулж, гишүүдийн 100% саналаар батлууллаа.
Холбооны дүрэм болон хурлын хөтөлбөрийн дагуу Хяналтын зөвлөлийн сонгууль болж, нэр дэвшигчид өөрсдийн товч танилцуулгаа хийснээр, санал хураалт явагдсан бөгөөд санал хураалтын дүнгийн дагуу МББСБХолбооны Хяналтын зөвлөлийн гишүүдэд дараах ББСБ-уудын төлөөлөл сонгогдов. Үүнд:
-Шийдэл Финанс ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Баатар
-Нэткапитал Финанс Корпораци ББСБ-ын Гүйцэтгэх захирал Б.Хуншагай
-Үйзэн Ивээлт ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Дэчин-Отгон
Хурлын төгсгөлд банк бус санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, 2023 онд Холбооны үйл ажиллагааг дэмжин ажилласан дараах нэр бүхий гишүүн байгууллагууддаа талархал гардуулан дурсгалын зураг авахуулснаар хурал өндөрлөв.
1. ТРАНСКАПИТАЛ ББСБ
2. ТАВАНБОГД ФИНАНС ББСБ
3. ТЭНГЭРЛИГ АВТО ФИНАНС ББСБ
4. МЭЙН СТРИТ ФИНАНС ББСБ
5. МОБИФИНАНС ББСБ
6. ЛЭНДМН ББСБ
7. НЭТКАПИТАЛ ФИНАНС КОРПОРАЦИ ББСБ
You may also like
МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ 5 ТӨРӨЛТ “ГУРАВДУГААР БАГА ОЛИМП” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
- October 22, 2024
- by admin
- in Үндсэн мэдээ
МББСБХолбоо энэ удаагийн “III БАГА ОЛИМП”-ыг өмнөх олимпын аваргын “ЦОМ”-ын эзэн баг ЕСӨН ШИЖИР ИНВЕСТ ББСБ-тай хамтран Волейбол, Корнхол,...
НИЙТ БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
October 17, 2024
Санхүүгийн зохицуулах хороотой уулзалт зохион байгууллаа.
October 10, 2024